Main » 2011 » 5-р сар » 1 » Би энэ охиныг надаар тоглоод байна гэж ойлгох уу? эсвэл доромжлоод байна гэж ойлгох уу?
7:25 PM
Би энэ охиныг надаар тоглоод байна гэж ойлгох уу? эсвэл доромжлоод байна гэж ойлгох уу?

Сайн байна уу. Намайг Гүрүүд гэдэг энэ нэрийг минь их цөөхөн хүн мэднэ л дээ би гэдэг хүн эхийн хэвлийд байхдаа Оросын нэг мужад очоод төрж тэндээ хүмүүжиж их сургуулийн хувиар Эрхүү хотноо сурахаар тэртээ 2002 онд хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Яагаад гэвэл Эрхүүд маш олон Монголчууд байдаг гэдгийг мэддэг болохоор миний өвөг эцэг намайг хар багаас минь аль болох Монгол хэл сайн сур Монголын түүхийг маш их заадаг байсан юм тиймдээ ч би Монгол гэсэн зүрх сэтгэлтэй хүн болсон. Миний ээж Орос хүн харин аав минь Монгол хүн л дээ намайг хэвлийдээ байхад өнгөрсөн гэдэг. Ээж минь Монголд 19 жил болсон гэдэг. За тэгээд 2002 ондоо юу ч мэдэхгүй оюутан Монголчууд олон байдаг газар л амьдрана гэж байгаад сургуулиасаа хол Монгол оюутаны байрны дэргэд байранд орж билээ.

Тэгээд 2 жилийн дараа буюу 2004 онд өвөл нь нэг хөөрхөн даруухан 1-р курсын Монгол охинтой танилцаж байж билээ. Хүүхэд байхаас л өвөө Монгол хүнтэй суух хэрэгтэй гэж хэлдэг байсан миний өвөг эцэг Буриад хүн л дээ тэгээд тэгдэг байсан байх. За тэгээд бид хоёр үерхээд хэдэн жил боллоо тэгээд би тэрнээс өмнө сургуулиа төгсөөд Монголдын компаниудад анкет өгч тэр шугамаараа Монголын нэг Компанид урилгаар ажилд орохоор болж Монголд ирсэн ямар ч хамаатан садан бас Монгол хэл сайн мэдэхгүй байж аавын нутаг гэж бодоод шуул л ирсэн. Бас нэг шалтгаан нь найз  охин минь сургуулиа төгсөөд заавал Монголдоо амьдрана гэдэг байсан болохоор иртэл нь энд хоолоо олно гээд олон сайхан юм мөрөөдөөд гэрийхэнээсээ зөрж байгаад Монголд ирж билээ. Анх ирэхэд их сайхан байсаан тэгээд найз охиноо 4 жил хүлээгээд тэр минь сургууль төгсөөд ирэхдээ нэг залуутай болсон би гэдэг хүн мэдээгүй Сэлэнгэ дээр хэлэхгүй шууд гэнэтийн бэлэг барих гээд ирсэн чинь харин ч өөртөө гэнэтийн бэлэг барьж байж билээ. Энэ анхных нь байсан тэгээд удалгүй бид учраа олж нийлээд тэгээд ажлын нөхцөлөөс болоод бид тусдаа дахиад нэг жил болсон.

Дахиад л тэр нэг залуутай болсон байсан би мэдээд бөөн юм болж найз охин минь уучлалт гуйж уйлаад би гэдэг хүн хайртай болохооор дахиад л уучлаад хамт байсан төд удалгүй манай хүн ээж аавын бие муу гэдэг үндэслэлээр нутагтаа ажиллах болсон тэгээд саяхан бас нэг залуутай болж би гэдэг хүн бас л мэдэхгүй төрсөн өдрөөр нь гэнэтийн бэлэг барих гээд цэцэг энэ тэр аваад очтол нэг залуутай хамт сууж байхыг нь хараад ёстой яахаа мэдэхгүй шууд л явж ороод баяр хүргээд бэлгээд өгөөд хамт байсан хүмүүст нь би Т-н их сургуулийн найз нь юм гэж хэлээд гараад ирсэн. Тэгсэн араас намайг ойлгосонд баярлалаа гэж бичсэн. /би их романтик сэтгэлгээтэй хүн л дээ тэгээд аль болох гэнэтийн бэлэг хэн нэгэнд барих дуртай/ Харин тэр өдөр би 2 дахь удаагаа өөртөө гэнэтийн бэлэг барьсан. Залуусаа энэ одоо тоглоом уу эсвэл энэ доромжлол юм уу би тэр хүнийг гэсэн сэтгэл тээгээд яг одоо 7 жил болж байна. Энэ хугацаанд тэр 3 залуутай болж байсан. Одоо би яах ёстой вэ үнэндээ яах гэж энд байгаагаа ч мэдэхээ байлаа.

Одоо үнэндээ надад хүсэл мөрөөдөл зорилго гэж алга анх би Монголд найз охинтойгоо гэр бүл болоод өвөө дээрээ очно гэж боддог байсан. Одоо надад ямар ч утга алга. Алдаатай бичсэн бол уучлаарай миний Монгол бичгийн дүрэм гэж юу байх уу дээ.

Орос – Монголын эрлийз хөвүүн Гүрүүд.

Category: Сэтгэлийн үгтэй захиа | Views: 917 | Added by: taatai | Rating: 0.0/0
Total comments: 1
0  
1 hariult   (2011-05-02 10:24 AM) [Entry]
Romantic baidal , tsetseg 7 jil unencheer hairlasan hair. Bugd l chinii zuv. Iim huntei suuhiig olon ohid emegteichuud muruuddug baih. Gehdee chi uuruu ene bugdiig bichsen bolohoor uuriiguu uv tegsh hun met oilguulj bna. Magadgui tiim ch baij bolno. Gehdee chi ter emegtei yagaad uur hunluu yvaad baigaag oilgoj bodoj uzsen uu. Chi uuruusuu aldaag harj uzsen uu. Esvel ter uneheer hormoi sultai bolov uu...
Naiz mini chinii amidrald hamgiin sain saihan buhniig husen eruuy. Amjilt

Name *:
Email *:
Code *:
Site menu
Үндсэн цэс





Таатай хэсэг
Календар
«  5-р сар 2011  »
нядамялхапүбаабя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
доорх зурган дээр дараарай
Block content
Санал хүсэлт
Сэтгэлийн үгтэй захианууд
Block content