Main » 2011 » 5-р сар » 7 » Таны 2011 оны ерөнхий зурхай
2:24 AM
Таны 2011 оны ерөнхий зурхай
Eрөнхий төлөв 

Сүүдэрт нуугдан бусдад мэдэгдэхгүйгээр удирдаж чадваас атаархуу зан агуулсан мэхлэгчдээс өөрийгөө хамгаалж чадна. Хэн нэгний хуурмаг дур булаам байдал таныг урхидаж амжилтанд тань муугаар нөлөөлж болзошгүй. Өнгөрсөн жилийг бодвол хайр сэтгэлийн хувьд тийм ч таатай байж чадахгүй л болов уу. Бүтэхгүй зүйлийн араас хэт улайрах нь таны амжилтаас хойш татах магадлалтай гэдгийг анхаар. Энэ ордонд хамаарагсад хаврын улиралд бүтэлгүй дурлал хууран мэхлэлттэй учирч багагүй бэрхшээлтэй тулгарна. Урьдчилан сэргийлэлт арга хэмжээ авч чадвал эрүүл мэнд тун чиг сайн байх нь. Хавар ханиад шуухтинаа тусахаас өөрийгөө хамгаал. Санхүүгийн хувьд хамтран ажиллагсад болон түншүүд тань хэр итгэл дааж чадах улс вэ гэдгийг сайтар магадлахгүй бол алдагдалд орж болзошгүй. Зээлийн асуудалд маш нухацтай хандахыг зөвлөж байна. Шинэ онд хeрeнгe санхvvгийн хувьд таатай vйл явдлууд таныг хvлээж буйг хэлэхэд тааламжтай байна. Та мeнгeн хуримтлалаа нэмэгдvvлэхээс гадна санхvvгийн байдлаа эрс сайжруулж чадна. Гэхдээ санхvvгийн ахицаас vvдэж бий болсон нэр хvндээ хадгална гэдэг тун амаргvйг сануулъя. 2011 онд азтай байх ч гэсэн мeнхийн азтай байна гэж vгvй. Тиймээс дотроо бодолтой, дороо суурьтай байхыг зeвлeе. Та vнэхээр хeдeлмeрлeж, зvтгэж чадсаныхаа шагналыг л сайн хvртэх юм байна. Зарим хониныхон eв залгамжлах замаар гэнэтийн их хeрeнгeний эзэн болох магадлалтай. 


jidu.gifХайр дурлал
2011 онд жилийн 12 ордыг хайрын Венера бурхан ивээж буй. Тиймээс хонинуудын хувьд романтик, хайрын эрэлт улам их байна. Хонь хайртдаа таашаал eгч сайхан бэлэг барихдаа бусдаас онцгой байж чадна. Хариугvй хайр ч ирж магад. Гэхдээ таны бяцхан гомдол тvргэн мартагдах болно. Гэр бvл болоход хамгийн тохиромжтой жил шинэ он учраас та яарах хэрэгтэй. Ийм алхам хийх шийдвэрээ та нэлээд хvндрэлтэйгээр гаргах байх. Эмэгтэйчvvд энэ онд тооцоотой гэрлэлт хийх бeгeeд бvгд сайхан гэр бvлийг бvрдvvлэх аж.

uher.png
Үхэр
(4/20-5/20)
Eрөнхий төлөв 

2011 он таны тэсвэр тэвчээр сэтгэлийн хатыг шалгана. Бүх зүйл таны эсрэг тэмцэх мэт санагдах хэдий ч сэтгэлээр уналгүй үлгэр бүхэн аз жаргалтайгаар төгсдөг гэдгийг санаарай. Уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд чинь санаанд багтамгүй их баялагийг ч өгч болох юм. Гэхдээ энэ бүхэн зөвхөн таны л бодит байдалд хэр мэдрэмжтэй хандаж тэрхүү баялагийг өөрийн болгохоос чинь ихээхэн хамаарна. Оны сүүлийн саруудад боломжоо зөв тооцоолоогүйгээс санхүүгийн багагүй алдагдал хүлээж болзошгүй. Хайр сэтгэлийн хувьд оны эхээр ганц бие хүмүүс хайр сэтгэлтэйгээ учирах болно. Энэ үед учирсан учиралаа 9 сар хүртэл сайхан хадгалаж чадвал оны сүүлч гэхэд гэр бүл хамтын амьдралын харьцаанд шилжиж аз жаргалаар дүүрэн байх болно. Энэ жил эрүүл мэндийн хувьд тун ч таатай байх нь. Гэхдээ хаврын улирал ямарч хүний хууч өвчнийг хөдөлгөдөг гэдгийг санан сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Шинэ оны эхний хоёр сар та санхvvдээ санаа зовохгvй байж болно. Гэхдээ та энгийн нэгэн ажилтан бол эхний саруудад цалин хeлсee нэмvvлэх талаар санал гаргах хэрэггvй. Таны хvсэлтийг хvлээж авах хvн ч олдохгvй болов уу. Харин та eeрee хeрeнгe оруулагч юм уу vйлдвэрлэгч бол арай eeр салбарт хeрeнгe оруулах боломж нeхцeлийг судлаарай. Vхрийнхэн нэг зvйлд хэтэрхий шунах тун дуртай хvмvvс тул энэ зандаа автан эрсдэлтэйг нь мэдсээр байж зун их хэмжээний мeнгe гаргах бололтой. Намраас санхvvгийн байдал эргэж тогтвортой болно. Оны тeгсгeлд та хэн нэгнээс зээл авсан мeнгee буцааж eгeх юмуу eeрee томоохон хэмжээний зээл авах шаардлага гарна. 



jidu.gifХайр дурлал
Хайрын бурхан Венера 2011 онд vхэр, жинлvvр хоёрыг онцгой анхаарах болно. Тиймээс 2011 он vхрийн ордын хайрын жил болж байна. Vvнд таны гол ивээгч Венера л нeлeeтэй. Энэ онд гэр бvлийн хувьд хэрvvл, шуугиан бага байх нь. Ганц бие vхрийнхэнд олон шинэ танил ялангуяа бvсгvйчvvд олон байх болно. Романтик адал явдал таныг энд тэндгvй хvлээж байна. Жилийн сvvлийн хагаст та хайрын далайд умбаад гарч ирэхгvй байх магадлал их байна.

iher.png
Хамтатгах
(5/21-6/21)
Eрөнхий төлөв 

2011 он танаас хэцүү их хүчин чармайлт шаардах боловч сонирхолтой байх болно. Тун саяхан ажил хэргийн хүрээнд эхлүүлсэн зүйл тань ирээдүйд сайхан үр дүнд хүрэх боловч танаас ихээхэн хүч хөдөлмөр шаардана. Бүхнийг эхнээс нь амжилттай эхлэхийн тулд шинийг танин мэдэж бүх хүчээ дайчлан ажиллах жил. Хуучинаа эргэн дурсаж танд саад болох хүмүүсийн зөвөлгөөг сонсох хэрэггүй. Амьдарч буй орчиноо өөрчлөх хүсэлдээ хөтлөгдөн өөр газар өөр улсад амьдардаг холын найз нөхөд хамаатан садантайгаа харилцаа холбоогоо сэргээнэ. Эрүүл мэнддээ анхаарч сэтгэл санаагаа ариусгах зам нь түрэмгий зан бусдыг захирах хүсэл дутагдалтай муу талуудаа өөгшүүлэхгүй байх явдал. Мeнгe санхvvгийн асуудлыг шийдэхдээ тун хянамгай, хашир байхыг сануулъя. Шинэ он тун таагvй байдлаар эхлэх магадлал байна. Та мeнгee сайн хуримтлуулж, илvv зардлаас бvрэн татгалзсан цагт танд тулгарах санхvvгийн хvндрэлээс гарч чадна. 2011 онд мeнгeний асуудал таны хяналтаас гарах магадлал их байна. Зун санхvv тогтвортой болж, та ирээдvйг тооцож, тeлeвлeх боломж гарч ирнэ. Эрсдэлтэй алхам хийхгvй байсан нь дээр. Намар харин та азаа vзэхэд алдахгvй. Гэхдээ зeн билэгтээ бус ухаан, логик сэтгэлгээндээ найдсан нь илvv амжилт авчрах болно. Таныг эрсдэл, алдаа vргэлж дагаж явах тул бага зэрэг хяналт алдахад л мeнгeний томоохон асуудалтай тулгарч болзошгvй. 



jidu.gifХайр дурлал
Гэр бvлийн хосуудад ердийн л нэг жил. 2011 онд салж сарних, нийлж нэгдэнэ гэх асуудал гарахгvй. Энэ жил танд тайван амгалан, хэвийн гэр бvлийн амьдралыг авчирч байна. Ихрийн ордын ганц бие хvний нeхeрсeг харилцаа нь хайр болон дотносно. Хамгийн гайхалтай нь, тэр нь орчны хvмvvст тeдийгvй eeрсдeд нь гайхал тeрvvлнэ. Гэхдээ нэг их удаан vргэлжлэхгvй. Венера дагина та нарыг догдлуулж, доргиож магадгvй. 2011 онд гэр бvлээ зохиосон ихрvvд ахуйн болон материалын дарамт vзэхгvй.

havch.png
Мэлхий
(6/22-7/22)
Eрөнхий төлөв 

Мэлхийнхэнд олон жил хүсч тэмүүлж байсан тогтвортой үе ирж байна. Ажил мэргэжил хувийн амьдрал гээд өөр өөрийн тогтвортой горимд шилжиж энэ бүхэн танд сэтгэлийн ихээхэн тайвшралыг авчирна. Тиймээс амарч аялж зугаалах хамгийн таатай үе. Мөнгөтэй зөв зохистой харьцах дүрмийг мөрдөж хариуцлага үүрэгээ ухамсарлаж байгаа бол бизнес ажил хэрэг тань амжилтаар дүүрэн байх болно. Аливаа асуудлыг тэр дор нь шийдвэрлэх боломжгүй үе байх ч хэсэг хугацааны дараа байдал аяндаа танд таатай байдал руу эргэнэ. Жилийн эхний хагасыг та ихэнх цаг заваа хайр сэтгэлийнхээ асуудлыг зохицуулахад зориулвал таатай үе. Ганц бие хүмүүс хайр сэтгэлтэйгээ учирах ч тэр харьцаагаа удаан хугацаанд барьж чадахгүйд хүрнэ. Хардах сэтгэлийн улмаас хайр сэтгэлдээ сэв суулгах бололтой. Эрүүл мэнд ерөнхийдөө эрүүл чийрэг байх ч 3, 11 дүгээр саруудад хууч өвчин сэдэрч хөдлөх аюултай байх болно. Гэхдээ амьдралаас юу ч шаардалгүй өгсөнд нь хангалуун байж сурах хэрэгтэй. Шинэ онд таны санхvvгийн байдал тогтвортой байх болно. Гэхдээ болгоомжлохоор зvйл тохиолдохгvй гэж бодох хэрэггvй. Зах зээлийн нeхцeл байдал таны хvссэнээс эсрэг тийш эргэж эхэлнэ. Хаврын эхний сар хvртэл тун хашир, бодлоготой байсан нь дээр. Энэ vед та илvv мeнгe зарцуулбал хэн ч танд туслах боломжгvй байхыг анхаарна уу. Хавар эрсдэлтэй бизнест хeрeнгe оруулах хэрэггvй. Зун та сугалаанаас их мeнгe хожих найдлагагvй ч багагvй урамшуулал хvртэж магад. Ашигтай гэрээ хэлэлцээр хийх боломж гарна. Намар таны санхvvгийн байдал илт сэргэнэ. Шинэ тvвшинд гарч, гачигдахгvй байх боломж бvрдэнэ. 



jidu.gifХайр дурлал
Хосууд гэр бvлдээ илvvтэй анхаарч дотны хvмvvстээ анхаарал халамжаа eгeх жил. Та eмнe нь хайхрамжгvй, хэнэггvй байсан бол хайр халамжтай, мэдрэмжтэй хvн болон хувирна. Та eeрчлeлтeд дуртай. Хайраа та бeeцийлeн анхаарч бас хажуугаар нь санхvvгээ мартахгvй байх ёстой. Танд жинхэнэ хайр ирнэ. Хэрэв хосууд хайрын шалгалтаа давж чадвал дараагийн жилд нь хуримлах болно.

arslan.png
Арслан
(7/23-8/22)
Eрөнхий төлөв 

2011 онд амьдралын бүх л салбарт өөрчлөлтүүд гарч янз бүрийн үйл явдал тохиолдоно. Гэвч удаан бодож эргэцүүлэх цаг хугацаа олдохгүй. Бүтэн жилийн турш эрчимтэй хөдөлмөрлөх шаардлагатай байгаа. Таны удаан бодож байсан төсөл ажил тань биелэлээ олж та сэтгэл хангалуун байх болно. Санхүүгийн байдал хэдийгээр сэргээд сайхан байх ч үүнтэй зэрэгцээд зарлага тань өсөх болно. Салалт хууралт тохиолдож таны амьдралын эрч хүч амьдрах итгэлийг тань үгүй хийх ч та ухаалаг байж шинэ учралыг хүлээж ав. Эрүүл мэндийн хувьд таатай сайхан байх ч эцэг эх гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал таныг түгшүүлсээр байх нь. Одоо эсвэл хэзээ ч үгүй гэдэг асуудал тулгарна. Шинэ он хeрeнгe санхvvгийн байдал тань сэргэж эхэлнэ. Та урьд нь хийж, бvтээсэн ажлынхаа vр шимийг хvртэж эхлэх юм байна. Хавар ч гэсэн тун таатай байх болно. Таны хийсэн алхам зeв, тооцоо бодлого тань алдаагvй урагшилна. Гэнэтийн орлого олох юм уу урамшуулал хvртэхийг ч vгvйсгэхгvй. Зун аз хийморь таниас нvvр буруулахгvй. Та eeрee тооцоотой байж чадвал ашиг аяндаа ороод ирнэ. Харин сайн тооцолгvй мeнгee зарцуулбал санхvvгийн хvндрэл vvсч болохыг анхаараарай. Оны сvvлчээр зах зээлийн гэнэтийн eeрчлeлтeeс тодорхой хэмжээний алдагдалд орж болзошгvй. 



jidu.gifХайр дурлал
Арслангууд лидер гэдгээрээ 2011 оныг эхлvvлнэ. Венерагийн жил eмнeх он шиг арслангуудын хайрын ялалтын жил байх юм.. Гэр бvлдээ л анхаарах цаг ирж байгаа шvv. Таны адал явдал танай гэрийнхнийг vймvvлнэ. Энэ зeвлeмжийг сонсож байгаа хvмvvст хайрттайгаа жаргалтай байх боломжийг Венера eгнe. Ганц бие арслангийнхан жинхэнэ хайрыг зоригтой хайж болно. Та хувийн амьдралынхаа асуудлаас салж, хайрын хосоо олно. Жилийн дунд vеэр гэрлэх болов уу. Та vvнийг хийх хэрэгтэй гэдгийг ирж буйг энэ жил онцолж байна.

ohin.png
Охин
(8/23-9/22)
Eрөнхий төлөв 

Зорилготой идэвхитэй жил болж өнгөрнө. 2011 онд хувийн амьдрал болон ажил мэргэжилд тань томоохон өөрчлөлтүүд гарах бололтой. Хэрэв та амьдралдаа бүрэн дүүрэн итгэлтэй байж чадваас энэ бүхэн үр өгөөжөө өгөх болно. Оны эхний хагаст аливаа үйл ажиллагаа тогтворгүй байх хэдий ч энэ байдлыг сайн тийш нь өөрчилж мэргэжилийн түвшингээ дээшлүүлэх боломжууд ч танд нэлээд гарна. Санхүүгийн хувьд нэлээд хүндэвтэр байна. Гэхдээ энэ байдал нь таны эргэн тойрныхны үнэн мөн төрх болон таныг хүлээн зөвшөөрдөг эсэхийг харуулах бас нэгэн сорилт болж өгнө. 2012 он гарахад санхүүгийн хүндрэлтэй асуудлуудаа ардаа орхиод гарах сайхан боломж ч бас танд тохионо. Ганц бие хүмүүс хайр сэтгэлтэй учирах хэдий ч энэ жилдээ багтан гэрлэх гэж бүү яар. Учир нь энэ жил танд гэрлэлтийн хувьд тийм ч таатай жил биш. Өнгөрсөн жилүүдийг бодвол эрүүл мэндийн байдал тань таныг зовоохгүй нь бололтой. Гэнэтийн аваар осолоос өөрийгөө хамгаалж чадвал таны эрүүл мэнд хэвийн сайхан байна. Ирэх онд хeрeнгe санхvvгийн аюулд та унахгvй. Сvvлийн жилvvдэд нэг л явцгvй, ахихгvй байсан бvх зvйл аяндаа зeв урсгалдаа орно. Хувь заяа таниар сvvлийн хэдэн жил чамгvй тоглосон бол одоо аз хийморь бэлэглэхээр шийджээ. Хавар санхvv сайжирна. Ялангуяа оны эхэнд та мeнгe хадгалж амжсан бол тэр хуримтлал тань хэд дахин vржигдэх боломж гарна. Харин намрын эхэнд орлогын шинэ эх сурвалж хайж эхэлнэ. Гэвч та eeдрeг байсныхаа vрээр амжилт олно. Харин оны тeгсгeл рvv та байж болох хамгийн дээд хэмжээндээ тулчихсан юм шиг санагдан, бvх зvйл эргээд уналтад орох магадлалтай юм шиг бодогдож санаа зовиноно. Гэвч удалгvй дэмий зvйлд санаагаа чилээснээ ойлгох болно. 



jidu.gifХайр дурлал
Венера дагины жил гэр бvлийн хосуудад хайраас гадна эвлэрлийг авчирч байна. Энэ жил та eeрийн хайртдаа сэтгэлээсээ хандах ёстой. Хувиа бодохоос зугтаж, нeгee хэсэгтээ илvvтэй анхаарвал та хайрыг илvvтэй мэдрэх болно. Энэ ордынхон хайраа цоо шинэ хуудаснаас эхлэхээр хичээнэ. Жилийн турш та хайр сэтгэл, халуун янаглалдаа оройлогч нь байх юм. Даллаад л дагуулчихна гэсэн эрмэлзлээ та vргэлж хэрэгжvvлэхээр зvтгэх ажээ. Адал явдал хeeгeeд хайраа олохгvй eнгeрсeн ч энэ жил танд онцгой сэтгэгдэл vлдээнэ.

jinluur.png
Жинлүүр
(9/23-10/22)
Eрөнхий төлөв 

2011 он тэмцэлтэй шалгуур ихтэй эрч хүчтэй жил байна. Өөрөөр хэлбэл маш их хөдөлмөрлөхийн хажуугаар танилын хүрээ өргөжин тэлнэ. Энэ нь танд маш эерэгээр нөлөөлөх болно. Өөрийн байр суурийг бататган бусдыг байлдан дагуулахын тулд танд дайчин зан чанар хэрэгтэй. Түншүүдтэйгээ үл ойлголцолд хүрсэнээс танд багаахан хэмжээний санхүүгийн хямрал үүсэх нь. Зоригтой үл хөдлөх хөрөнгө худалдан авах засвар хийх амьдрах орчиноо солих зэрэг хүсэлдээ автан өөрийгөө ч золиод хамаагүй өрсөлдөөн рүү орно. Гэр бүлд ялихгүй жижиг зүйлээс зөрчилдөөн үүсч зарим нэг хосууд энэ байдалдаас шантран салж ч мэднэ. Өмнөх жилүүдийг бодвол эрүүл мэнд тааруухан байна. Сүртэй биш өвчинөөр маш хүндэрч өвдөнө. Гэсэн ч таны хувьд идэвхитэй ажиллах жил болохоор амралт ажлаа зөв зохицуулаарай. Бусадтай сайтар зeвлeж шийдвэр гаргахгvй бол ганцаараа толгой мэдэн гаргасан шийдэл мeнгe санхvvгийн том хvндрэлд унагаж мэднэ. Оны эхнээс л гарлага илт мэдрэгдэж эхэлнэ. Хавар ч энэ байдал сайжрахгvй. Тeгрeг бvрээ тооцохыг сануулъя. Зуны эхээр санхvv тань сайжирна. Гэхдээ цаашдын тeлeвлeгeeгee сайтар гаргаагvйгээс болж хэрхэхээ сайн мэдэхгvй, нэг газраа эргэцэж магадгvй. Та туршлага муутай нэгэн бол намар бие даан шийдвэр гаргах хэрэггvй. Оны тeгсгeлд харьцангуй одтой байна. Цалин хeлс тань нэмэгдэнэ. Vндсэн орлогоос гадна ч орлого олох боломжтой болно. 



jidu.gifХайр дурлал
Венера бурхан энэ жил та бvгдийг илvvтэй ивээх болно. Жинлvvрийнхний гол амжилт нь гэр бvлд ирэх юм байна. Тэднийг тачаангуй, амжилттай, азтай хайр хvлээж буй. Энэ жил элдэв гэнэтийн сайхан vйл явдлаар дvvрэн байх нь. Жинлvvрийн олонх нь хайраасаа улам их итгэл, эрч хvч авах болно. Тэр нь хувийн амьдралаас гадна албаны ажилд нeлeeтэй. Ерeнхийдee 2011 он eмнeх жилvvдээс илvv тачаангуй, халуухан жил болно. Ирж буй онд бvхий л хvсэл мeрeeдeл чинь биелэх магадлал eндeр гэдгийг ганц бие жинлvvрийнхэнд сонордуулъя.
hilents.png
Хилэнц
(10/23-11/21)
Eрөнхий төлөв 

Эд баялаг өөд даллан дуудаж байна Энэ онд таныг эд баялаг өөд даллан дуудаж байна. Хийхээр төлөвлөсөн ажлууд тань хэрэгжиж өндөр ашиг өгөх боломж их байна. Жилийн эхний хагаст гэр бүлийнхний чинь амжилт танд баяр баясал авчирна. Ах дүү төрөл төрөгсөдтэйгөө аялаж чөлөөт цагаа өнгөрөөх нь танд тун таатай мэдрэмжийг авчирах болно. Жилийн сүүлийн хагаст үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдэхэд ашигтай байна. Аялал зугаалгаар явах нь танд шинэ эрч хүч шинэ санаа оноо нэмэгдэх болно. Есдүгээр сар танд өндөр ашиг олох магадлал өндөр байгаа тул боломжийг бүү алдаарай. Энэ жил танд хууч өвчинүүд тань танд төвөг удах бололтой. Зүрх судасны систем ходоод гэдэсний өвчин болон мэдрэлтэй холбоотой өвчинүүд таныг шаналгаж болзошгүй. Амралт рашаан сувилалын газрууд ад сайтар сувилуулах хэрэгтэй. Ардын эмчилгээ нэн тохиромжтой. Санхvvгийн хувьд eeдрeг жил. Та их шийдэмгий байж чадвал илvv ашиг олно. Хэт хуучинсаг vзэлдээ автаж, шинэ алхам хийхээс сэргийлсээр байвал орлого олох боломжоо алдана. Тэгэхээр сайтар бодож байгаад шийдэмгий хeдeлсeн нь дээр. Хавар тийм ч таатай байж чадахгvй. Бvсээ сайтар бvслэхийг шаардана. Зун ч гэсэн байдал эрс тэс уур амьсгалд eрнeнe. Хамгийн гол нь дахиад л таны шийдэмгий байдал гол дvрд тоглоно. Байнгын нэмэлт орлоготой болно. 2011 онд та бvхэлдээ ашигтай ажиллах бeгeeд оны тeгсгeлд тогтвортой байдалд бvрэн шилжинэ. 


jidu.gifХайр дурлал
Венера бурхны ивээлийн 2011 он энэ ордынхонд бvгдэд сайн байхгvй. Аз жаргал дvvрэн гэр бvлд eeрчлeлт гарахгvй. Харин eмнeх жил галт уулын тогоон дотор амьдарч байсан мэт eнгeрeeсeн хосуудын шалгалт бас л vргэлжилнэ. Бусдыг бага сонсож хайртдаа итгэлтэй бай гэж од гаригс зeвлeж байна. Ганц бие хилэнцэд 2011 он таатай хандана. Венера бурхан таныг хайраа олоход чинь хeтлeх юм. Хайраа олохдоо бас eeрee зvтгэл гаргавал сайн. Жилийн сvvлчээр бvгд гэр бvлтэй болсон байх магадлалтай.

num.png
Нум
(11/22-12/21)
Eрөнхий төлөв 

Энэ жилд тохиолдох томоохон өөрчлөл үйл явдлууд таны амьдралд хэзээ ч мартагдашгүй байх болно. Сэтгэл хөдлөл амжилт өсөн дэвшилт эрч хүчээр дүүрэн байх нь. Бусдыг өөртөө соронзон мэт татах чадвартай дур булаам нумынхан хайр дурлалд амжилтаар дүүрэн байна. Хайр дурлалын тоглоом болсон эрх чөлөөтэй ихэмсэг занг тань эвдэхийг хүссэн эсрэг хүйсний хүмүүсийн хүрээлэлд байх болно. Санхүүгийн хувьд илүү ихийг олох боломж танд байна. Өмнө нь та аливаа эрсдэл алдагдал болон цаг хугацааны байдлаас хамааран мөнгө хөрөнгийг гартаа дөнгөж оруулаад алддаг байсан бол энэ удаа чанга атгаж чадна. Ялангуяа 1, 2 сар таны санхүүгийн байдалд таатай нөлөөлөх бөгөөд бат найдвартай хөрөнгийг бүрдүүлэх зорилго тань нэг шатаар ахих болно. Ажил амралтаа зөв зохицуулж зөв зохистой хооллож байвал эрүүл мэндийн талаар санаа зоволтгүй. Дараа хоёр дахин ихийг авахын тулд заримдаа өгөх ёстой болдгийг бүү март. Шинэ он санхvvгийн хувьд амжилттай эхэлнэ. Харин хоёрдугаар сард гэнэтийн алдагдалд орж болзошгvй. Томоохон худалдан авалт хийхдээ буруу сонголт хийх магадлалтай. Хавар санхvvгийн байдал аажмаар eснe. Асуудлыг шийдэх хамгийн зeв замыг олж чадна. Мeн шинэ орлогын vvд нээгдэнэ. Eвeл байдал улам хvндрэлтэй болох нь. Эрсдэлтэй алхам бvv хий. Хvнд мeнгe зээлvvлэх хэрэггvй. Хeрeнгe оруулах ч шаардлагагvй. Та олохоосоо илvv алдах болно. Хэдийгээр оны тeгсгeлд заавал алдагдалд орохгvй байж болох ч байдал хяналтаас гарахдаа амархан байхыг анхаараарай. 


jidu.gifХайр дурлал
Гэр бvлийн хосуудад 2011 он таатай жил нь. Vр хvvхэд хvсч байсан хvмvvсийн хvсэл биелэх цаг ирнэ. Тэр мэдээ та нарын харилцаанд шинэ уур амьсгал авчирна. Нумынханд хайртай хvндээ анхааралтай, нинжин хандаж, халамжтай байхыг зeвлeж байна. Ганц бие нумынханд 2011 он сонирхолтой жил. Эрэл хайлт хийж байгаа нэг нь eeрийн аз жаргалаа амархан олно. Тэвчээр заагаад зvтгэхэд дараагийн жилд сайхан хуримтай учирна. Энэ бол зeвхeн гэр бvлтэй больё гэсэн хvмvvст л хамаатай. Гэр бvл зохиох хvсэл, зориггvй зvгээр л романтик адал явдал хайвал тэр нь амархан бeгeeд бvтэмжтэй байх юм. Романтик нь тэдний хувьд тоглоом байх ажээ.

matar.png
Матар
(12/22-1/19)
Eрөнхий төлөв 

Шинэ он бүхэлдээ хүндхэн жил байх болно. Бодит байдлыг анхааралтай зөв тодорхойлж чадваас амьдралынхаа чухал асуудлуудыг бэрхшээлгүй давж чадна. Гэр бүлтэй болох гэж төлөвлөж байгаа бол энэ жил маш их азтай байх болно. Энэ асуудалтай холбоотой зарим нэгэн төлөвлөгөөгөө зуны сард хэрэгжүүлэхэд зохистой. Аравдугаар сар хүртэл өөрийн эрүүл мэнддээ илүү ихээр анхаар. Ажил ихтэй цаг зав багатай хүмүүс нэн түрүүнд эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд орохыг зөвлөж байна. Ялангуяа гэнэтийн аваар осолоос өөрийгөө байнга хамгаалж бай. Санхүүгийн хувьд амжилт хэд хэдэн зүйлээс шалтгаалах болно. Юуны түрүүнд өөрийн санхүүгийн байдлыг зөв тодорхойлж хөрөнгө оруулах гэж буй ажилдаа хэр зэрэг мэдрэмж туршлагатай хандах зэргээс ихээхэн хамаарна. Оны эхний сард та орлого олох боломжоо алдчихсан юм шиг санагдаж магадгvй. Гэхдээ эргээд бодоход таны амьдралын хамгийн амжилттай, сайхан vе байсан шиг санагдах вий. Матрынхан vvрэг хариуцлагаас эмээдэггvй зантай нь тэднийг амжилтад хeтeлнe. Хавар санхvvгийн байдал тийм ч таатай биш байна. Хэдийгээр томоохон алдагдалд орохгvй ч бас сайжрахгvй. Зуны эхээр байдал аажмаар сайжирч эхэлнэ. Та энэ хугацаанд маш ихийг олох болно. Таны сэдсэн бvхэн их мeнгeний хаялга авчирна. Та хангалттай олсон шигээ хангалттай зарлага гаргаснаар оныг vдэх бололтой. 


jidu.gifХайр дурлал
Гэр бvлтэй матрын ордынхон 2011 онд хайр сэтгэлдээ сэтгэл дундуур байх магадлалтай. Од гаригсийн хэлж буйгаар хэл ам таталж, хэрvvл eдeeд байх хэрэггvй. Бодлогогvй, яаруу хeдлeх гээд яахав. Хэрэв таны хайр зурхайгаар тохирохгvй байгаа бол vргэлж сeргeлдeeн гаргахыг оролдож мэднэ. Vvний эсрэг арга бол сeргeлд eeнд орохгvй чимээгvй дуугаа хураах. Дурлалын бурхан Венера энэ жил ичимхий бvрэг ганц бие матрынханд сэтгэлээ нээхэд нь тусална. Матрын даруухан тeрх дор тачаалын их далай нуугдаж байгаа тул хайрын фронтод ялалт ихтэй байх нь.

bumba.png
Хумх
(1/20-2/18)
Eрөнхий төлөв 

Хумхынханы хувьд 2011 он амьдралд өөрийн байр сууриа олох жил. Хүрэх тэмүүлэл ажил төрлийн хувьд өсөх боломжийг алдахгүй байх нь чухал. Хувийн амьдрал тань ч гэсэн бодсон шиг чинь амар тайван биш байна. Өөрийн гэсэн байх орон сууцтай болох эсвэл их засвар хийх зэрэг таатай явдал тохиолдоно. Хүүхдүүдийн зүгээс асуудал үүсгэж нэлээд зөрчилтэй байна. Санхүүгийн хувьд тогтвортой бус байна. Хуучин өрийн асуудал сөхөгдөн найз нөхөд тань нэлээд гомдоллох явдал гарна. Жилийн эхний хагаст зарим хүмүүсийн байр суурь ганхаж ажилгүй болж болзошгүй. Жилийн дунд үеээр буюу хавар зуны завсар биеэ сайн бодохгүй бол өвдөх юмуу өвчин сэдэрч хүндрэх магадлал маш өндөр байна. Мөн оны эхээр аваар ослоос болгоомжил. Оны эхэнд санхvvгийн хvндрэл vvснэ. Гэхдээ та зeв гарц олж чадна. Хоёр, гуравдугаар сард тун нарийн тооцоотой байх хэрэгтэй. Мeнгeний асуудалд энэ vед тооцоо муутай хандвал алдагдалд орно. Дeрeвдvгээр сараас сeрeг нeлee арилж, ашигтай ажиллаж эхэлнэ. Мэргэжлээрээ ч багагvй ашигтай ажиллах боломж нээгдэх юм байна. Гэтэл зун эргээд санхvv тань хvндэрнэ. Хэдийгээр сугалаа юм уу гэнэтийн зvйлээс ашиг олох ч тvvнд хэтэрхий автах хэрэггvй. Сохор аз vргэлж дагадаггvй гэдгийг санаарайТодорхой хэмжээний хeрeнгe мeнгeтэй байх нь давуу тал биш харин шинэ санаа, шийдвэртэй алхам л давуу тал байдаг гэдгийг оны тeгсгeлд ойлгох болно. 


jidu.gifХайр дурлал
Шинэ оны эхээр гэр бvлтэй бумбынхан бага зэргийн сeргeлдeeнтэй байх аж. Тэд eeрийн асуудлаа зeвхeн eeрee шийдэхээр зvтгэнэ. Хувийн амьдралд бас нэг доргион байна. Eeрeeр хэлбэл, ахмад туршлагатай хvмvvсийн сургамж зeвлeмжийг сонсож сур. Ирж буй жил ганц бие бумбынханд эсрэг хvйстэнтэйгээ харилцахад саад болохгvй. Eeрийн ханиа олно гэсэн бодолтой бумба хайраа олоод бат бэх холбоог тогтоож чадна. Зарим нь хvслээ бодит зvйл гэж андуурах магадлалтайг анхаар.

zagas.png
Загас
(2/19-3/20)
Eрөнхий төлөв 

Хүнд хэцүү нь их болов ч баяр хөөртэй олон өөрчлөлт таныг хүлээж байна. Энэ бүх өөрчлөлт хувийн ч ажил мэргэжилд ч хамаарна. Хэт их ачаалалтай ажилласанаас мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Урьдчилан амин дэм витамин хэрэглэхгүй бол бие чилээрхэж үүний зэрэгцээ тооцоогүй зардал маш өндөр гарах магадлалтай. Албан тушаал ахих олон жил мөрөөдөж байсан хүсэл тань биеллээ олж ихээхэн ашиг орлого авчирна. Гэхдээ амжилтанд хүрэх тийм ч хялбар биш тул зорьсондоо хүрэхийн тулд урдаа байгаа аливаа бэрхшээлээс шантралгүй байх нь чухал. Хайр сэтгэлийн хувьд халамж энхрийллээр дүүрэн гэгээлэг тод дурсамж үлдээсэн жил байх болно. Өөрийгөө хайр дурлалд азгүй нэгэн гэж бодож явдаг хүмүүс сэтгэл хөдөлгөм сайхан харьцааг бий болгоод зогсохгүй сайхан гэр бүлийг бий болгож чадна. Шинэ ондоо тун эрч хvчтэй орно. Та eeртee итгэлтэй байснаар ямар ч хvндрэлийг гэтэлж чадна. Гэхдээ vргvй зардал багагvй гаргах бололтой. Тооцоотой байхгvй бол eeртee хэт эрдсэнээр эргээд дийлэхгvй их eрeнд унах вий. Хэрвээ та хeрeнгe оруулалт хийхийг хvсдэг бол хавар таатай боломж тохионо. Зун нь та санхvvгийн хувьд ашиг олохгvй. Их хашир, хянамгай байх хэрэгтэй. Тэгэхгvй бол урьдчилан тооцоогvй алдагдалд гэнэт унаж мэднэ. Намрын дунд сараас санхvv тань тогтвортой болно. Хэн нэгний дэмээр багагvй ашиг олно. Оны тeгсгeлд орлого сайжирч, хуримтлалаа ихэсгэнэ.


jidu.gifХайр дурлал
Энэ ордынхонд ирж буй 2011 он гэр бvлийн харилцаанд бага зэргийн маргаан, бужигнаантай байх аж. Загас эд хeрeнгийн хойноос хeeцeлдeж байгаад хувийн амьдралаа мартсанаа гэнэт ухаарах болно. Хайрын Венера бурхны жилд та eeрийн хамтрагчдаа гараа сунгахад амьдрал дахиад л бал шиг байх болноБусдын хайрыг татахаар хeeрхeн ганц бие загаснууд эсрэг хvйстнээ татах бvрэн боломжтойг мартах хэрэггvй. Зарим хvмvvс жилдээ амжаад гэрлэхийг чухалчлах байх. Гэхдээ дотны хvмvvсийн зeвлeгeeг авах нь чухал.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 1044 | Added by: Xайртдаа | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Site menu
Үндсэн цэс





Таатай хэсэг
Календар
«  5-р сар 2011  »
нядамялхапүбаабя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
доорх зурган дээр дараарай
Block content
Санал хүсэлт
Сэтгэлийн үгтэй захианууд
Block content