Main » 2011 » 5-р сар » 7 » Оросууд манайд муу шатахуун нийлүүлдэг нь үнэн үү?
5:07 AM
Оросууд манайд муу шатахуун нийлүүлдэг нь үнэн үү?

 

 

 

 

 

 

 

 

ОХУ-ын Засгийн газар нефтийн экспортдоо хориг тавьсан ч энэ нь манай дотоодын нийлүүлэлтэд нөлөөлөхгүй гэж албаны хүмүүсийн мэдэгдсэнийг бид өмнө нь мэдээлсэн. Гэтэл ОХУын зарим хэвлэлд "Роснефть” компанийнхан "Бид дотоодын зах зээлд сайн чанартай бензин нийлүүлдэг. 

ОХУ-д худалдахыг хориглосон Евро-2 бензинийг экспортолж байгаа”, ЛУКОЙЛын удирдлагууд "Манайх бүтээгдэхүүнийхээ дийлэнх хэсгийг өөрийн улсын хэрэгцээнд зориулж байгаа. Харин энэ оны эхээр баталсан шинэ стандартад нийцэхгүй бензинийг бага хэмжээгээр Монгол зэрэг зарим оронд нийлүүлдэг” хэмээн мэдээлсэн. Энэ тухай Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амраагаас тодрууллаа. 

-ОХУ-д бензиний хомсдол үүссэнээс Монгол Улс чанар муутай нефтийн бүтээгдэхүүн импортолдог гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

-ОХУ-ын баруун хэсэг, Европын орнууд Евро-3 стандартад шилжсэн. Харин ОХУ-ын зүүн хэсэг, Азийн орнууд Евро-2 стандартын бензинийг хэрэглэдэг. Монгол Улс Евро-2 стандартын бен зинийг хэрэглэсээр ирсэн, хэрэглэж ч байгаа. Энэ нь Евро-3 стандартын бензинээс чанар доогуур нь үнэн. Гэхдээ үүнийг муу шатахуун гэж хэлж болохгүй. Евро-3 стандартын бензин Евро- 2-оосоо шаталт арай өндөртэй гэсэн үг. Гаднын орнууд Евро-2-оос Евро-3 стандартад шилжиж байна. 

Монгол Улс ч шилжих төлөв лөгөөтэй байгаа. Манайх хам гийн ойрхон "Роснефть” компанийн Эрхүү дэх Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг импортолдог. Одоо гоор тус үйлдвэр Евро-3 стандартад шилжээгүй байгаа. 

Тиймээс ОХУ-д бензиний хомсдол үүссэнээс болж дотооддоо ашигладаггүй бензинийг нь манайх авч байгаа гэж ойлгож болохгүй. Өмнөх шигээ л нийлүүлж байгаа. 

-Шатахууны үнэ литр тутамд 80 төгрөгөөр нэмэгдчихээд байгаа. Удахгүй дизель түлшний үнэ 50 төгр өгөөр өсөж магадгүй гэсэн яриа байна. Цаашид үнийг тогтвортой барих боломжгүй юу? 

-Тавдугаар сарын байдлаар нефтийн бүтээгдэхүүний экспортын үнэ өнгөрсөн сарынхаас нэмэгдсэн. Тухайлбал, тонн тутамдаа А80 бензин 28, А92 бензин 59, дизелийн түлш 96 ам.доллараар өссөн байгаа. Энэ сард нийт 86 мянган тонн дизель түлш захиалсан ч "Роснефть” компани 34 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн. Гэтэл дахин бууруулж, 10 мянган тонн дизель түлш нийлүүлнэ гэж дөнгөж сая мэ дэгдлээ. Тэгэхээр дизелийн түлшний хомсдол үүсэж магадгүй байгаа юм. 

-Одоогоор шатахууны нөөц хэр байгаа вэ? Хаврын тариалалт эхлэх гэж байгаа үед түлшний хэрэглээг хэрхэн зохицуулах гэж байна вэ? 

-Өнөөдрийн байдлаар 25 хоногийн дизелийн түлшний нөөц бий. Ер нь Монгол Улсад нэг сард 30-40 мянган тонн дизелийн түлш хангалттай байдаг. Гэхдээ уул уурхай, газар тариалангийн үйлдвэрлэл эхлэх гэж буй энэ үед дизель түлшний нийлүүлэлт бага байгаа нь үнэн. Иймээс Газрын тосны газар, нефть импортлогч компаниуд өөр эх үүсвэр хайж байгаа. 

Гэхдээ бусад компанийн үнийн санал "Роснефть”- ийнхээс өндөр байгаа юм. Эрдэс, баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан Ажлын хэсгийн хуралдаанаар ч өөр эх үүсвэрээс бензин экспортлох талаар яригдсан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар онцгой албан татварын хувь хэмжээг хэрхэн өөрчилж, бензиний үнийг тогтвортой байлгах вэ гэдгийг ярилцах юм. 

ОХУ-ын нефтийн экспортын үнэ хэлбэлзэж байсан ч сүүлийн хоёр жилд Монгол Улсад бензиний үнэ харьцангуй тогтвортой байсан. Олон жилийн дунджаас харахад хэрэглээнээс шалтгаалж бензиний үнэ таваас долдугаар сард өсдөг. Гэхдээ Засгийн газар бензиний үнийг аль болох тогтвортой байлгах зохицуулалт хийж, жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэхгүй байхад анхаарч байна гэв. Тэрбээр дизель түлшний үнэ уржигдраас литр тутамд 30 төгрөгөөр буурсан гэсэн ч өчигдрийн байдлаар зарим шатахуун түгээх станцад үнэ хуучин хэвээр байлаа. Тухайлбал, А80 бензин 1220, А92 бензин 1380, дизелийн түлшийг 1470 төгрөгөөр борлуулж байв.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 894 | Added by: Xайртдаа | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Site menu
Үндсэн цэс





Таатай хэсэг
Календар
«  5-р сар 2011  »
нядамялхапүбаабя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
доорх зурган дээр дараарай
Block content
Санал хүсэлт
Сэтгэлийн үгтэй захианууд
Block content