Main » 2011 » 5-р сар » 7 » Нийслэлд барьж буй 1000 оюутны байрны цаад эзэн нь хэн бэ?
5:11 AM
Нийслэлд барьж буй 1000 оюутны байрны цаад эзэн нь хэн бэ?


-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн, А.Тлейхан нарын санаачлагаар төсвийн 4.5 тэрбум төгрөгөөр барьж байна-

Хотын төвд, Арслантай гүүрний урдхантай "Шилдэг 1000 оюутны” гэсэн тодотголтой шинэ байрны барилгын ажил эхэлчихэж. Хаяа хаяаг нь дэрлүүлээд шахам эгнүүлсэн олон байшингийн дунд оюутнууд сагсан бөмбөг тоглодог жижигхэн талбай байсан газарт нэгийг нь барьж байгаа.

Нөгөө нь мөн л оюутны байрнуудын дунд босно. Тус бурт нь 500 оюутан амьдрах юм байх. Зураг төсөл нь гараад, хөрөнгө санхүүжилт нь шийдэгдээд тэр ч бүү хэл барилгын ажлын нээлтийг ёслол төгөлдөр хийхэд УИХ-ын эрхэм гишүүд бөөнөөрөө очиж зогсоод тууз хайчилж байсан юм.

Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн, А.Тлейхан, иарын нэр бухий түшээд ач холбогдол өгч санаачлан оюутны төлөө цохилох зүрхтэйгээ гайхуулсан нь энэ барилгын тендерийг БСШУЯ-наас зохион байгуулсан гэнэ. Өнгөрсөн оны аравдугаар сард зарласан сонгон шалгаруулалтад "Хөхий хан”, "Хөвсгөл геологи” гэж хоёр компани өрсөлдөгчгүй торойж, төсвийн 4.5 тэрбум төгрөгөөр барилга барих эрх авчээ.

Их дээд сургуулиудыг хотоос гаргана, хөгжилтэй орнуудын жишгээр тусгай хотхон байгуулж, 150 мянган оюутны сурч боловсрох бололцоог хангахдаа аж төрөх аятай тухтай нөхцөлийг нь ч давхар бодолцоно. Танхимд сурч мэдсэнээ эрдэм шинжилгээ судалгааны ажлаар батжуулах боломж олгох төрөлжсөн лаборатори, номын сан гээд байхгүй юмгүй энэ хотхоныг Налайхын ойролцоо Шивээтийн хөндийд барих шийдвэрийг 3асгийн газраас гаргасан.

Тэр ч бүү хэл, Оюутны хотхоны  ашиглалтын  өмнөх захиргааг байгуулан техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж  дууссан тухай албанынхан дуулгадаг. Хотхон барих хөрөнгөний тодорхой хувийг төсвөөс гаргах бөгөөд үлдсэнийг нь хотын төвд байгаа их дээд сургуулийн өмчийн барилга байшинг дуудлагаар худалдаж зохицуулахаар болсон.

Гэсэн ч энэ хөрөнгө аманд ч үгүй хамарт ч үгүй болох магадлал өндөр байгаа тул нэмэлт санхүүжилт, тусламж хандив хаанаас олох вэ хэмээн Засгийн газар "толгойгоо өвтгөж” суугаа.

Гэтэл УИХ-ын эрхэм гишүүд Шивээтийн хөндийд биш харин хотын төвд өнөө нүүлгэнэ шилжүүлнэ гээд байгаа газарт нь шинээр оюутны байр барих санаачилга гаргаж, шав тавин барилга эхлүүлж буйг юу гэж ойлгох вэ. "Оюутны хотхоныг даруйхан ашиглалтад оруулъя, нийслэдц их дээд сургууль, оюутны байр нэмж барихыг зогсооё” гэж БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр хэлж байсныг гишүүд мартсан байж болно. Харин ийм үг амнаасаа унагаснаа мартчихсан сайдтан санаачлагчдын армид нэгдчихсэн явааг ойлгох аргагүй.

Ам ажил нь байнга шахам зөрдөг эрхэм дээдсүүдийн аяглал үүгээр дуусахгүй бололтой. МУБИС-ийн I дотуур байр болон СЭЗДС-ийн сургуулийн дотуур байрны дунд нэгийг нь, МУБИС-ийн II болон ЭМШУИС-ийн I дотуур байрны дунд нөгөөг нь эхэлсэн шилдэг 1000 оюутны байрны барилгыг барихаар тендерт шалгарсан "Хөхий хан”, "Хөвсгөл геологи” гэж хоёр компанитай гишүүдийг ил далд ямар нэг сэжмээр холбоотой гэсэн сураг дуулдаад л байна билээ.

"Хөвсгөл геологи” нь нэрнээсээ бол уул уурхайн салбарт танил байж болохоор. Гэвч барилга руу урвасан, бас аймагт ньбарих байшин олдохгүй болсон, эс бөгөөс хотын томчуудаас илүү чадвартай байж мэдэх "Хөвсгөл геологи”-ийн захирал нь Хөвсгөлийн Засаг даргын төрсөн дүү. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын VII баг гэсэн албан ёсны хаягтай энэ компанийн 20 хувь өдгөөгийн Засаг дарга Л.Цэрэнжавын нэр дээр байдаг. Захирлаар нь ажиллаж байгаад төрд алба хаших болсноор төрсөн дүүдээ шилжүүлсэн юм билээ.

Харин "Хөхий хан” нь хотод үйл ажиллагаа явуулдаг, барилгын салбарт том  биш ч жижиг тендер түүчихээд л байдаг. Нэг үгээр хувиа борлуулахаар хэмжээний туршлагатай  бололтой. Танилцуулгадаа Төв аймгийн Зуунмодод орон нутгийг судлах музейн их засвар, Архангай аймгийн Хангай суманд 240 хүүхдийн сургуулийн барилга, Хотын тээврийн газрын 30 айлын орон сууцны зургаан давхар барилга,   "Ачлалтрейд” ХХК-ийн агуулах, УБЦТС-ын Хан-Уул салбарын 13-н ХТП-ийн дээврийн ажил, Толомт” банкны 40 машины гараашийн дээвэр, ханын ажил гэхчилэн овоо хэдэн байшин барилга барьж, засвар сэлтийг нь хийж Улсын  комисст хүлээлгэж  өгснөө бичсэн байна билээ.

Гэхдээ угсаа гарвал нь Хэнтий хавиас байх гэсэн таамаг хэлэх хүн ч байна. Тийм болохоор оюутны байр барихад Хэнтий, Хөвсгөлийн голдуу гишүүдийн лообий хүчтэй явсан гэх сургийг баталж буй юм. Гар өргөн дэмжиж, уухай хашгирах шахам баталсан Засгийн газрын шийдвэрийг зөрөн байж оюутны байр босгох эх оронч санаачлага гаргасан эрхэм түшээд "Оюутны хотхон барихаас өмнө дотуур байрны хэрэгцээ байна. Нийслэл хотод орон нутгаас мянга гаруй оюутан ирж суралцдаг.

Тэдний дийлэнх нь танилындаа толгой хоргодож, зарим нь айлын хажуу өрөө хөлслөн, байрны подваль ч гололгүй аж төрж байгаа. Тиймээс оюутны байр барих шаардлагатай” хэмээж байна. Гэтэл тэдний санаачлага зүтгэлээр төсвийн хөрөнгөөр босч буй 1000 оюутны байр, Шивээтэд барих цогцолбор хоёрын ашиглалтад орох хугацааны хувьд нэг их ялгаа байхгүй ажээ. Ердөө ганц нэгхэн жилийн зөрүү байна билээ. Шивээтэд сүндэрлэх оюутны хотхоныг 2015 оноос ашиглалтад орж эхэлнэ хэмээн ажил хариуцаж байгаа албаныхан хэлж байгаа.

Сургуулийн хуучин байруудаа буулгахыг буулгаж, худалдахыг нь худалдаад хөрөнгө босгож оюутны хотхон барина хэмээн төр нь зүтгэж байхад төсөв баталж кноп дарах эрхээрээ далайлган 4.5 тэрбумаар хотын төвд оюутны байр босгуулчихаад их дээд сургуулийг нүүлгэн Шивээтэд аваачсан хойно эзгүйрч хоосорсон байруудыг нь эзэмшилдээ авна хэмээн хэтийн төлөвлөгөө зохиож суугаа юм биш байгаа даа, энэ гишүүд.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 990 | Added by: Xайртдаа | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Site menu
Үндсэн цэс





Таатай хэсэг
Календар
«  5-р сар 2011  »
нядамялхапүбаабя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
доорх зурган дээр дараарай
Block content
Санал хүсэлт
Сэтгэлийн үгтэй захианууд
Block content