Main » 2011 » 5-р сар » 1 » Хайрт чинь салж явахдаа таньд юу гэж хэлж байсан вэ?
7:28 PM
Хайрт чинь салж явахдаа таньд юу гэж хэлж байсан вэ?

Салалтыг зөгнөж учирдаг хүмүүс гэж үгүй. Үнэхээр салахаас өөр аргагүй хүмүүс гэж байдаг бол, эсрэгээрээ салах ямар ч шалтгаангүй байхад шалтаг гаргаж ирэн харилцаагаа тасалдаг хачин хүмүүс бий. Гоолингоогийн уншигчдад эксийнх салахдаа хэлж байсан хамгийн утгагүй, итгэмээргүй, нэг бодлын инээдэмтэй үгсийг жагсааж байна.


-"Манай ээж чамд дургүй байсан” гээд надад салъя гэж хэлсэн. Тэр үед түүний ээж өнгөрөөд 5 жил болж байсан юм даа.

-"Хоёулаа салъя. Гэхдээ салсан ч гэсэн намайг шинэ найз охинтой болтол хааяа чамтай унтаж байж болох уу?” гэж надаас ичих нүүргүй асууж байсан юм даа. /25 настай Г/

-"Би ямар ч эмэгтэй хүнтэй уулзмааргүй байна. Чамд буруу байхгүй ээ. Би л болохгүй байна” гэсэн хүн маргааш орой нь өөр бүсгүйг хөтөлчихсөн явж байсан. /23 настай Ө/

-"Би чамд дэндүү их хайртай болохоор хамт байж чадахгүй нь ээ. Уучлаарай.” гэж хэлж байсан. Ямар ч утгагүй биш байна гэж үү? /24 настай С/

-Найз залуугийн маань зүүдэнд би утасдаад салъя гэж хэлсэн гэнэ. Тэгээд түүнийгээ бодит байдал гэж бодоод надаас салчихсан. /20 настай Н/

-"Урьд нь миний араас охид гүйдэггүй байсан. Харин сүүлийн үед надад олон эмэгтэйчүүд ханд хаяад байгаа. Ийм боломж дахиж олдоо ч уу, үгүй ч үү. Тиймээс би амьдралын надад олгож байгаа энэ жаргалыг амсмаар байна. Хоёулаа салъя.”  гэж  хэлэхээр нь би ямар үгүй ч гэлтэй нь биш. /29 настай Н/

-"Би долоо хоногийн дараа хүнтэй суух гэж байгаа. Хоёулаа салъя даа.” гэхэд нь би амаа ангайлгаад л хоцорсон доо. /30 настай С/

-"Би чамд хайртай, гэхдээ би чамд дурлахгүй байна. Уучлаарай.” Энэ нь яг юу гэсэн үг болохыг би одоо хүртэл ойлгоогүй л явна. /20 настай Б/

-"Би лам болохоор шийдсэн” гэж хэлээд явчихаж байсан. Сүүлд мэдэхнээ лам нар ч гэсэн хүнтэй гэрлэж болдог байсан юм байна лээ. /21 настай Б/

-"Бид хоёрын номны сонирхол тэс өөр. Чи уран зохиолд дуртай бол би гүн ухааны номонд дуртай. Ийм хоёр хүн хамт байж болно гэж үү?” гэсэн үнэхээр тэнэг шалтаг хэлээд салж байсан.  /23 настай Н/

-"Миний сайн найз чамд дургүй болохоор би чамаас салахаас өөр аргагүй боллоо.” гэж хэлсэн хүнтэй би өөр юу ч ярих вэ дээ. /25 настай Ү/

-"Би ижил хүйстэн болохоор шийдлээ. Тийм болохоор чамтай дахиж уулзаж чадахгүй нь.” /24 настай Т/

Category: Сэтгэлийн үгтэй захиа | Views: 901 | Added by: taatai | Rating: 0.0/0
Total comments: 2
0  
2 GIRL   (2011-05-03 10:06 PM) [Entry]
HAHA YMAR MEDREL HVND HELJ BGAA BISH DEE... SHAAL T1 YUM =))

0  
1 Taslal   (2011-05-03 2:02 AM) [Entry]
hahaha estoi goe shaltagnuud baina daraa nz ohintoi bolohooroo turshij uznee hahaha....

Name *:
Email *:
Code *:
Site menu
Үндсэн цэс





Таатай хэсэг
Календар
«  5-р сар 2011  »
нядамялхапүбаабя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
доорх зурган дээр дараарай
Block content
Санал хүсэлт
Сэтгэлийн үгтэй захианууд
Block content