Main » 2011 » 5-р сар » 7 » Их аварга Д.Дагвадорж Нью-Йоркт амьдрахаар болжээ
0:02 AM
Их аварга Д.Дагвадорж Нью-Йоркт амьдрахаар болжээ
2010-03-03 20:05




Сар шинийн өмнөхөн их аварга Дагвадорж өөрийнхөө хүсэлтээр зодог тайлахаар болж, элэг нэгт монголчуудаа их уй гашууд автуулсан. Эрчүүд нь архи ууж, эмэгтэйчүүд нь дэрээ нэвтэртэл уйлж, эдийн засгийн хямралаас гадна "Дагвадоржийн хямрал” гэгч болж хэсэгтээ уруу дорой царайлав. Харин сар шинийн баяр болж, энэ харамслыг нэг хэсэгтээ мартуулж хүмүүс одооноос тайвширч байгаа. 

Харин сумо бөхийн эх орон япончууд зодог тайлах шийдвэр гаргасан ёкозуна Асашёорюүгаа мартаагүй байгаа бөгөөд алжаалаа тайлахаар Америкт Хавайн аралд амарч яваа Асашёорюүг мөрч нохой мэт гишгэсэн мөр болгоныг нь алдалгүй даган буусан буудал, гольф тоглож байгаа патиарыг нь татан Японы хэвлэлд нийлүүлсээр байгаа. Их аварга энгийн хар ноосон малгай, хар хүрэмтэй, нүдний хар шил зүүж Японы олон улсын нисэх буудал "Нарита”-гаас Америк руу нисэх гэж байгаа зураг интернетээр тарж, хүмүүсийн хамгийн үзэх дуртай зураг болж байгаа. Байнга эмгэн өмсөж баймаар урт кимоно өмсөж, японы модон шаахай углаж явдаг их аварга Дагвадоржид энэ энгийн төрх нь зохисон гэж ванлий. 

Нэгэнт зодог тайлж байгаа их аваргад ажил олж өгөх гэж хүн бүр хичээж, элдэв таамаг хөвөрч байгаа. Их аварга Дагвадоржийг жүдо бөхөөр барилдаж, олимпийн аварга болно, эсвэл үндэсний бөхөөрөө барилдаж аварга арслан болно, бүр Кёкүшюзан шиг УИХ-д нэр дэвшиж төрийн түшээ бол гэж урьж байгаа. Гэвч Дагвадорж аварга маань "Би Кёкүшюзан шиг болмооргүй байна” гэж ойр дотныхондоо ам алдсан сурагтай. 

Харин япончууд Асашёорюүг нохой зодооноор хүчээ сорихоор болсон гэж уралдан ярьж бичих болсон. Мөн зодуулсан гэх рестораны эзэн Тайвань эрд 150 сая иен атгуулж, эл хэргээсээ мултарсан гэсэн шинэ мэдээ тараад байгаа. Юутай ч цаашинд их аварга Дагвадорж эх орон Монголдоо ч биш, Японд ч биш АНУ тэр тусмаа Нью-Йоркод суурьшихаар болж тэндээ байшин сав барих сав хайх болсон тухай ойр дотныхон нь ам алдаж байна.Тэрээр тэнд суурьшиж номын мөр хөөхөөр болж байгаа бололтой. 

Мөхөх шахаж байсан уйтгартай Японы сумо бөхийг амь оруулж, Монгол, Япон байтугай дэлхийн анхааралд оруулж, дэлхийн чихийг дэлдийлгэсэн их аваргын хувийн амьдрал, амьдрал, сумо бөх болохоор очсон, аварга болсон замналын тухай дурсамж номоо бичиж худалдаанд гаргах тухай санал дэлхийн өнцөг булан бүрээс шахуу ирж, Японы нэгэн алдарт зохиолч ном бичих эрхийг нь асар өндөр үнээр авсан сурагтай.Тэрчлэн Мон-голоос нэг зохиолч дурсамж номыг нь бичихээр нууцхан тендерт оролцохоор болж үзэг цаас нийлүүлдэг хүн болгон оролцохоор битүүхэн бэлдэх болсон гэх. 

Багадаа чамгүй атаман явсан Дагвадорж их аварга болсон ч багын найзуудаа мартаагүй бөгөөд түүний найзуудын тоонд "Женко” Баттулгын том хүү Жавхлан, "Алтай констракшн”-ы Бат-Эрдэнэ, Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар нар багтдаг. Сая башёд түрүүлэхэд нь "Женко” Баттулгын хүү Жавхлан 10 гаруй залуугийн хамт Япон явж сумо үзэн их аваргыг "балеашиглажээ” Дэмжиж байсан хүн нь нэгэнт түрүүлсэн болохоор Монголдоо ирж, үүнийх нь маргааш, аваргын асуудал дэгдэж сумо бөхөөс хөөх эсэх тухай хүртэл яригдсан. Харин "Женко”-гийн хүү Жавхлан Монголдоо зүгээр суусангүй "Японы ЭСЯ-ны үүдэнд жагсъя. Хэрвээ жагсаал цуглаан хийе гэвэл намайг одоо дагаад гарч гудамжинд 300 гаруй залуу байна” гэж аваргын ар гэрийнхэн дээр очсон ч дэмжлэг аваагүй сурагтай. Хэрвээ "Женко”-гийн хүү Японы Элчин сайдын яамны өмнө жагсаал цуглаан хийсэн бол Дагвадоржийг дэмждэг бөхдөө хайртай монголчууд дагаад намирч, тэр хавиар багагүй л юм болох байсан байлгүй яав гэж. 

Дагвадорж аваргыг эх орондоо ирэхээр баахан хүн дагаж хуйларч гишгэсэн мөрийг эь үнсэх шахан хөл алддаг байсан. Тэд зүгээр ч нэг дагадаггүй, Дагвадорж аваргын нэр нүүрээр Монгол болон Японд санасан бүхнээ авч чаддаг, ер нь ч тэгээд Дагвадорж аварга тусч болохоор олон олон монголчуудад тус хишгээ хайрласан. Харин одоо их аварга маань "Одоо л би тэд нарыг харна даа” гэж ам алдсан гэсэн.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 1280 | Added by: Xайртдаа | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Site menu
Үндсэн цэс





Таатай хэсэг
Календар
«  5-р сар 2011  »
нядамялхапүбаабя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
доорх зурган дээр дараарай
Block content
Санал хүсэлт
Сэтгэлийн үгтэй захианууд
Block content