Main » 2011 » 5-р сар » 7 » Европ дахь Монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн III дугаар тэмцээн, 2011 оны 5 дугаар сарын 21-22, Берлин
2:34 AM
Европ дахь Монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн III дугаар тэмцээн, 2011 оны 5 дугаар сарын 21-22, Берлин
      Европ дахь Монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн III дугаар тэмцээн, 2011 оны 5 дугаар сарын 21-22, Берлин
     Европын Холбооны улсуудын хот, муж, улс хоорондын монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн III дугаар тэмцээн ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2011 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд, Alt Moabit 10, 10557 Berlin хаягаар орших спортын зааланд зохион байгуулагдах гэж байна.
   Тэмцээнийг анх Монгол Улсаас БНПУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Польш Улс дахь монголчуудын холбоо, спортын нэрт тамирчид, ахмад сагсан бөмбөгчдийн санаачлагаар 2009 онд БНПУ-ын Варшав, 2010 онд БНУУ-ын Будапешт хотноо амжилттай зохион байгуулж ирсэн.
Европ дахь Монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн III дугаар тэмцээн, 2011 оны 5 дугаар сарын 21-22, Берлин
Европ дахь монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн
 III дугаар тэмцээний ерөнхий заавар


2011-03-10                    Берлин хот

Европын Холбооны улсуудын хот, муж, улс хоорондын монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн III дугаар тэмцээн ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2011 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд, Alt Moabit 10, 10557 Berlin хаягаар орших спортын зааланд зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээнийг анх Монгол Улсаас БНПУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Польш Улс дахь монголчуудын холбоо, спортын нэрт тамирчид, ахмад сагсан бөмбөгчдийн санаачлагаар 2009 онд БНПУ-ын Варшав, 2010 онд БНУУ-ын Будапешт хотноо амжилттай зохион байгуулж ирсэн.

Тэмцээний зорилго
 
Европын Холбооны улсуудад сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудын эв нэгдэл, харилцаа холбоог сайжруулан бэхжүүлэх, эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, биеийн тамир, спортыг сурталчлах, ахмад тамирчдын спортын замналыг хүүхэд-залуучуудад сурталчлан үлгэр дууриалал үзүүлэх, улс хоорондын түүх, соёл иргэншилтэй танилцуулах зорилготой.

Тэмцээний заавар

1. Насны хязгаар:  Эмэгтэй оролцогчид 35 наснаас дээш буюу 1976 оны 6 дугаар сараас өмнө төрсөн байх.
Эрэгтэй оролцогчид 40 наснаас дээш буюу 1971 оны 6 дугаар сараас өмнө төрсөн тамирчид, сонирхогч нар оролцоно.

2. Баг тус бүр үндсэн 5 тоглогч, 3-5 орлон тоглогчтой байна.

3. Тэмцээнийг 6 минутаар 4 үе, тойргийн тоглолт, шигшээ тоглолтуудыг сагсан бөмбөгийн дүрмээр шүүн зохион байгуулна.

4. Тамирчдын мэдүүлгийг 2011 оны 5 дугаар сарын 1-ний дотор дараах хаягаар хүлээн авна. Факс: +49 030 4748 0616, утас             +49172 800 1340      

5. Техникийн зөвлөгөөнийг 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагт Alt Moabit 10, 10557 Berlin-д зохион байгуулна. /сугалаа, бичиг баримт шалгалт, тоглолтын хуваарь, дүрэм танилцуулна/

6. Тэмцээнд оролцогч эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 150 евро төлөх бөгөөд энэ төлбөр нь заал, талбай, шүүгч, эмч, шагнал урамшуулал, хаалтын үйл ажиллагаанд зарцуулагдах болно.

7. Тамирчдын байрлах буудлын захиалгыг 2011 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор албан ёсоор хүлээж авна./факс, албан бичиг зэргийг үндэслэн захиалгыг хийнэ/

8. Тэмцээний хуваарь:     2011-05-21  09.00-17.00 цагт тойргийн тоглолтууд
13.00 тэмцээний албан ёсны нээлт
2011-05-22  10.00-13.00 цагт шигшээ тоглолтууд
13.00 цагт тэмцээний албан ёсны хаалт

9. Шагнал:     Эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний гурван байрыг 
шалгаруулна.

1 байр- шилжин явах цом, мөнгөн шагнал
2 байр- мөнгөн медаль, мөнгөн шагнал
3 байр- хүрэл медаль, мөнгөн шагнал

Тусгай шагнал   -эрэгтэй, эмэгтэй шилдэг ахмад тамирчинг шагнаж 
урамшуулна.



Тэмцээний ерөнхий зохион байгуулагч
ХБНГУ-ын Берлин хотын сагсан бөмбөгийн "Цог” клуб
Category: Мэдээ мэдээлэл | Views: 982 | Added by: Xайртдаа | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Site menu
Үндсэн цэс





Таатай хэсэг
Календар
«  5-р сар 2011  »
нядамялхапүбаабя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
доорх зурган дээр дараарай
Block content
Санал хүсэлт
Сэтгэлийн үгтэй захианууд
Block content