Main » 2011 » 5-р сар » 1 » Эр нөхрөө хайрла. Битгий өөр хүний тухай бод…
7:37 PM
Эр нөхрөө хайрла. Битгий өөр хүний тухай бод…

Би энэ сайтад дээхнэ нэг домог бичиж байснаа дахин бичмээр санагдлаа. Энэ домгийг хэд ч бичсэн багадхаар, монгол эмэгтэй бүр унших ёстой санагддаг юм. Хэдэн зууны өмнө монголын дайчин эрсийг дийлж чадаагүй дорны нэг их хаан нэгэн туршуулыг явуулсан юм гэдэг. Түүний үүрэг даалгавар нь монгол эрсийн дайчин, эрэмгий, эх оронч шинж чанар хаанаас бүрдэн бий болдог, яагаад нүүдэлчин эрсийг зэр зэвсгийн илүүгээр ч дийлж чадахгүй байгаагийн ул суурийг олж сул талыг илрүүлэх байжээ. Тэр хүн монголын нутгаар хөндлөн гулд таван жил явсан гэдэг. Тэгээд буцан ирж хаандаа бараалхан ингэж хэлсэн юм гэнэ: Агуу их хаан минь ээ. Таны тушаалаар монгол эрсийн уугуул нутагт таван жил амьдарлаа. Нэг л зүйлийг ойлголоо. Монгол дайчин эр бүрийн ард ухаан төгс хатан байна. Тэр хатан болгон хүү төрвөл чи бол монголын хаан. Чи дайчин эр болж монгол эх орноо хамгаалан тэмцэх ёстой гэж сургаж өсгөдөг юм байна. Охин төрвөл чи бол монголын хатан. Чи дайчин монгол эрийн хатан байж үр хүүдээ хааны болон хатны зэрэгт өсгөх ёстой гэж сургадаг юм байна. Тиймээс ч монгол нутагт айл бүрт хаан, хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна. Бид нэг дайчин эрийг устгахад ард нь арван хаан өсөн бойжиж байдаг юм байна гэжээ.

Бид үүнээс их сургамж авах ёстой юм шүү. Эмэгтэй хүн үр хүүхдээ яаж өсгөх тухай агуу ухаан энэ домогт бий. Тиймээс би амьдралын надад өгсөн бүрийг нандигнан, хэн нэгний хорт сэтгэлийг оруулахгүй амьдрахыг хичээдэг. Амьдрал надад хамгийн сайн сайхан гэсэн бүхнээ өгсөн. Сайхан монгол залууг ханилж яваарай гэж учруулсан. Үр хүүхдээ өсгөөд элэг бүтэн амьдарч байна. Би өглөө бүр цайны дээжээ бүрханд, наранд, дараа нь нөхөртөө аягалж өгдөг. Нөхрийн минь ажил үйлс бүтэмжтэй байж, үр хүүхэд минь сайн сайхан яваасай гэж шивнэдэг. Миний нөхөр өөр хүүхэн гэж гүйж байгаагүй. Би 30 хол гарсан бүсгүй. Амьдрал одоо л жигдрээд тэгшрээд сайхан болж байна. Ийм үед л хүн нэгэндээ халамжтай хайртайгаа илүү мэдэрдэг юм шиг байна. Надад нөхрөө хэн нэгэн рүү гүйгээд явчих вий гэсэн хар хорын сэтгэл байдаггүй. Надад үнэн сэтгэлээсээ хайртай байгаа нь өдөр бүр харагдаж байхад би сэтгэл тайван ирээдүй рүү тэмүүлж амьдардаг. Хүний сэтгэл гэдэг байгаадаа ханаж байвал аз жаргалтай байдаг гэж боддог. Бид хоёр цүнхтэй хувцасаа барьж ирээд л нийлсэн хоёр. Амьдралыг өөрсдөө босгосон. Анх гэрт маань зочин ирэхэд нөхөр зочин хоёрт гэртээ байсан хоёр аягандаа хоол хийж өгчихөөд өөрөө нөхрийгөө идэж дуусахаар идье гээд инээгээд сууж байсан хүн би. Хэзээ ч хэн нэгэнд хэцүү байна гэж гуйж үзээгүй. Эхний 4 жил их ядуу амьдарсан. Эр хүн нэг зорьвол ямар ч нүхнээс өндийгөөд гараад ирдэг юм билээ. Одоо бидэнд юу ч дутаагүй бүх зүйл бий. Гэвч бид монголдоо бол дундаж амьдралтай залуу гэр бүл. Нөгөө тасарсан баянууд биш.

Харин сэтгэлээрээ бол хэнээс ч баян гэж боддог. Тиймдээ ажил үйлс маань бүтэж яваа. Би энэ бүхнийг залуучууд санаа аваасай гэсэндээ бичлээ. Гэр бүлийн ноён нуруу хань нөхрөө хүндэлж, хайрлаж, халамжилж яваасай, чамайг гэсэн хүний сэтгэлийг хүндэлж байгаасай, хэн нэгэн чамайг хайрлаж бүх насны амьдралаа зориулж байхад гомдоохгүйг хичээгээсэй гэсэндээ бичлээ. Дээр байгаа сэтгэгдлүүдийг уншихад өөр хүн хайсан нь их байна. Яавал гэр бүлээ бат бөх, тайван амгалан, халуун дулаан байлгах вэ гэж бодож чадахгүй байгаа гэр бүлд аз жаргал их л хомс байдаг байх даа. Уншаад маш их харамсалтай санагдлаа. Секс гэдэг эрхэм нандин харьцаа. Нөхрөөсөө ичилгүй илэн далангүй байж, юу хүсч байгаагаа ойлгуулж чадвал ямар ч эмэгтэй санаснаараа хийж болох л зүйл шүү дээ. Яагаад нөхөртэйгээ ярилцаад тэр галзуу сексээ хийж болохгүй гэж. Нөхөр чинь дургүй байхгүй шүү дээ. Гэр бүл улам л бат бэх болох санагдах юм. Эхнэр хүн ямар байхаа
с гэр бүлийн оршин тогтнол хамаардаг. Гарч гүйгээд байвал ямар хэцүү уур амьсгал бүрдэх вэ. Дүү нар минь ухаантай байж гэр бүлээ аз жаргалтай байлгах орчинг бүрдүүл. Эр нөхрөө хайрла. Битгий өөр хүний тухай бод. Амьдрал аяндаа чамд аз жаргалыг өгнө

Category: Сэтгэлийн үгтэй захиа | Views: 1334 | Added by: taatai | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Site menu
Үндсэн цэс





Таатай хэсэг
Календар
«  5-р сар 2011  »
нядамялхапүбаабя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
доорх зурган дээр дараарай
Block content
Санал хүсэлт
Сэтгэлийн үгтэй захианууд
Block content