Сайн байцгаан уу? Би өөрийнхөө бодлийг хуваалцах гэсэн юмаа. Одооны монголын охид бүсгүйчүүд ч тэр, залуучууд ч тэр нэг нэгнийгээ хэлэлтгүй л болж. Монголын ирээдүй болсон залуучууд маань хэтэрхий их ууж идээд шоудаад байгаа юм бишүү? Амьдрал тааруу нь яаж амархан мөнгө олох талаар өнөө маргаашынхаа тухай л бодно. Харин амьдрал ахуй гайгүй нэг нь аав ээжийнхээ буянаар гадаад яавж ном эрдэм сурсан нэртэй шоудаж, архидаж, тоглоом тоглож, айлын охин эргүүлж жирэмслүүлээд дараа нь хариуцлагаа үүрэхгүй хэн нэгний амь нас,эрүүл мэндээр тоглоод л. Тэгээд бас болоогүй өнөө л яридаг эр хүнийг хүндэл гэж уурлаж, ямаа омгоо хүч чадалгүй эмэгтэйчүүдэд гаргаад л…
Өөрсдөө хүндлүүлэх юм хийсэн бол яая гэхэв. Нэг л ганган, үнэтэй хувцас өмссөн эрхийн тэнэгүүд. Зарим нь бол хаа явсан газраа банзалтаад л. Тэгээд авгай аваад суулаа гэхэд нэг л үнэгүй зарц гэрт нь байгаа юм шиг л хоол хийсэнгүй,хувцас угаасангүй гээд л… Өөрсдөө тэгвэл тэр хоолоо хийгээд,хувцасаа угаалдаа. Өө тэгээд бас байнга хараал хэлнэ. Р… үсгээр эхэлсэн хараал бол байнга. Монгол эрчүүд нэрээ ариа дэндүү болцон юм шиг ээ.
Эмэгтэйчүүд ч бас ариа л хормой султай болоод байх шиг. Зөвхөн шоудах мөнгөний төлөө өнөөдөр тэд биеэ үнэлж байна шдээ. Нэг л их сайхан гунхасан амьтад хэдхэн халтар төгрөгний төлөө гэр бүл салгаж, хамаа замбараагүй сeксдэчихээд дараа нь жирэмсэн болчихлоо гээд аборт хийлгэнэ. Энгээд байхаар чинь монгол улсын маань хүн ам яаж нэмэгдэх билээ дэ. Хошуу амаа холбоол энд тэндэхийн болсон болоогүй хов яриад л. Сайн явбал ер нь эр эмгүй л бөгс бөөрөөрөө мөнгө олдог энээ тэрээ гээд л…
Би л лав монголдоо хайртай. гэхдээ монгол эр хүн сонгож амьдрах итгэл найдвар алга. Яагаад гэвэл ихэнх монгол эрчүүд гар хүрээд, архи уугаад, сексийг гурилдаад л… Ямар эмэгтэй хүн ийм ханьтай болохыг хүсэх юм бэ тийм биздээ. Би гадаад хүнтэй суусан охидыг ойлгож байна. Учир нь гадаад хүмүүс эмэгтэй хүнийг хайрлаж, жаргааж чаддаг. Би өөрөө гадаад хүнтэй харицаж байгаагүй ч миний зарим найзууд гадаад хүнтэй найзалдаг юм.
Тиймээс би та бүгдэд эр хүн нь эр хүн шиг, эм хүн нь эм хүн шиг өөр өөртөө хариуцлагтай байгаачээ гэж хэлмээр байна. Бидний дунд байгаа сайхан охид залуусаа битгий гадныханд алдаачээ гэж хэлмээр байна.
ЭНД БҮХ ОХИД ЗАЛУУСЫГ ХАМААРУУЛААГҮЙ ШҮҮ.