Main » 2011 » 5-р сар » 1 » Ээ аав хоёроо хайрлах ёстой гэж үү? Би яах ёстой вэ, би хайраа энэ 2-с болж алдсан
7:32 PM
Ээ аав хоёроо хайрлах ёстой гэж үү? Би яах ёстой вэ, би хайраа энэ 2-с болж алдсан

Би оюутан охин, гэрлэлт үерхэлийн талаар их зүйл боддог. Хэрэв би хүнтэй суух болвол архи тамхи хэрэглэдэггүй ирээдүйдээ зорилготой сайхан монгол залуутай сууна гэж боддог байлаа гэтэл миний энэ бодол нэлээн өрөөсгөл юм шиг санагдаж байна яагаад гэвэл би ээж аав 2-гоо их ажигладаг л даа. Аав гэдэг хүн бол миний бага насны минь ганц баатар байсан тэр хүн бүхний дээд нь байсан юм гэтэл том болох тусам аавынхаа байр байдалд дургүй хүрч байснаа одоо бол бүр үзэн яддаг болсон. Аав байнга биш ч гэсэн 1 уурласан үедээ бол ээжийг аймар зоддог бүр зүрх шимширмээр. Бөөн цус нөж аяга шаазан за тэгээл тэр үед би анхныхаа хайртай учирсан түүндээ анхны гэсэн бүхнээ л өгсөн хүний хайрыг мэдрэх дэндүү сайхан байсан.

Гэхдээ тэр үед би 10 жилд байсан болохоор ичээд юу ч хэлж чадахгүй хав дардаг байсан боловч охин нь байнга утсаар ярьж гэгэлзээд байгааг ээж аав нар л болсон хойно анзааралгүй яахав. За тэндээс л бүх юм эхэлсэндээ. Аав намайг янхан гичий. Чи архичин юмтай сууна харж байгаарай чи дараа нь тэгээд л зодуулна гээд байнга дарамталдаг болсон. Анхны хайр минь миний хамгийн нандин эрдэнэ байсан түүндээ охин биеэ өгөхдөө хэзээ ч харамсаагүй. Гэтэл хүний хүн намайг хайрлаж байхад ээж ч гадуур огт гаргахгүй гээд аав намайг янханаар дуудах болоход хамгийн аймшигтэй санагдсан. Үнэндээ би хамгийн гомдолтой байгаа зүйл гэвэл гэр сургууль дугуйлан л гэж явдаг болохоор ээж аавынхаа итгэлийг даахаа больсон амьтан биш байтал намайг яагаад тэгж эм хүйстэй амьтны хамгийн муу муухай адагтай харьцуулж байгаа юм.

Гэтэл тэр залуу намайг ариухан охин минь гээд л хацрыг минь илдэг байсан. Тэр үед би бодохдоо ичиг ичиг шүлэг дээр гардаг шиг эцэгээ бус эрийг дээдлэх охид гутмаар амьтад гэж бодоод тэр залуугаас саля гэсэн худлаа шалтаг тоочиж баахан муухай үгээр гомдоосон болхоор над руу дахиж хэзээ ч холбоо бариагүй одоо 5 жил болжийн түүнийг 1 эмэгтэйтэй явж байхыг сүүлд хараад үнэхээр буруутгаж чадаагүй би өөрөө л явуулсан шүүдээ. Түүнд би манай ээж аав чанга хүмүүс чамайг хүлээж авахгүй гэж зөндөө тайлбарладаг гэтэл тэр 2-лаа эрт орой хэзээ нэгэн цагт гэрлэхээс хойш танилцана гээл зүтгэчинэ. Би гэр бүлийн амьдралыг минь тэр хүн мэдчих юм бол намайг хаячина гэж бодогдоод үхтлээ айдаг байж билээ. Аав ээжийг минь зодож байгааг хэрэв тэр хүн харвал яахав ээж ч бас намайг аймар зоддог, одоо аав дээрээс нь нэмэгдээд бүр ч хэцүү.

Гэрийхэн маань надад ингэж хандаж байгааг харвал миний нэр хүнд ямар их унах бол би тэрний хажууд ихэмсэг хадагтай шиг л аягладаг намайг эртнээс хүндлээсэй гэсэндээ. Гэтэл найз залуу маань ирээдүйд энэнтэй ингэж харьцаж болдым байна лээ ямар ч эсэргүүцэл үзүүлдгүй юм гэсэн хандлага төрвөл яахав. Тэр үед би хулчгар амьтан байсныг одоо л ухаарч байна гэтэл би найз залуугаасаа саллаа гээд ямарч өөрчлөлт гараагүй эцэг минь намайг янхандсан залуутай чинь хамт ална гэж дайрдаг хэвээрээ л. Би түүнийгээ тийм аймшигтай амьдралд татан оролцуулахыг үнэхээр хүсээгүй болхоор аль болох өөрөөсөө түлхэх нь зөв гэж бодсон тэр минь ариухан сайхан сэтгэлтэй залуу ийм зовлон үзэхгүй жаргалтай байг л гэж дотроо боддог.

Харин гол асуудал нь би үнэхээр эмзэг бас хонзогнуур болсон. Яагаад ч уучилж чадахгүй нь. Ээж цагтаа над шиг дурлаж явсан залуу нь одоо түүнийг хайр найргүй цусанд нь хутгаж байна. Ирээдүйд хайрласан хүн минь ийм байвал яана гэж айдаг боллоо бас аав маань яг л миний боддог байсан архи тамхи хэрэглэдэггүй өөртөө зорилготой ажилтай хүн мөнөөсөө мөн гэтэл түүгээрээ их түрий барьдаг. Аав байнга хэлдэг үг нь би ер нь архи уудаг биш архичин байсан бол та нар эдий зэрэгтэй амьдрахгүй байсан би та нарын төлөө зүтгэдэг байхад яасан ч яадаг юм архи аваад уучиж болох л байсан гэнэ. Эсвэл би ямар хүүхэн эргүүлээд явж байгаа юу. Миний насны бүх хүмүүс залуу хүүхэнтэй байдаг гэтэл та нар надаар бахархах хэрэгтэй шд би олдохгүй ховор хүн шүү.

Гэтэл ээж мань ч гэсэн яг адилхан заримдаа илүү ажилдаг даруухан байдаг гэлээ гээд ингэж ярьдаггүй, харин аавыг байхгүй хойгуур надад уураа гаргаж аймар зоддог үхээд өгөөч гэж гуйхыг нь яана. Би хүүхэд чинь биздээ ямар уураа гаргаж нүддэг тоглоом юмуу хүүхэд чинь болохоороол зодуулах ёстой гэдэг тэнэг бодлыг чин би яаж засах вэ тэгчээд бас ээж аавыгаа хайрлаж явааарай гэхийг нь яана. Та нарыг үзэн яджын хайрлах албатаймуу. Манай дүү 1 өдөр надаас аниа та өргөмөл юмуу гэхэд нь би тийм байгаасай гэж ямар их хүссэн гээч хаа нэгтээ миний хэзээ ч уулзахгүй нэг хүний зүрхэнд би үргэлж хайрлагдаж байх ч юм билүү гэж бодсон.

Гэхдээ үнээхээр би төрсөн хүүхэд нь мөн юм байна лээ. Ер нь өргөмөл байсан ч хүүхэд л биздээ. Яадгийн би ирээдүйд эр дагаад алга болно намайг ичиг ичиг гэж хамаатнууд нь хэлэх байх. Хайр хариу нэхдэггүй гэдэг биздээ хүүхэд нь гэмт хэрэгтэн байлаа ч ээж аавдаа л ганц хайртай хүн нь байхад намайг төрсөн эцэг эх минь ингэж доромжилжийн гэтэл та нараас илүү хүний хүн надад хайртай байсан. Та 2-оос л болж би түүнийгээ хөөгөөд явуулсан. Ирээдүйд би ийм зүйл давтагдахыг хүсэхгүй байна. Би одоо ээж аавтайгаа маш хөндий болсон миний хайртай баатрууд минь үхсэн. Хамаатнууд маань намайг ээж ааваа халамжил гээл нээх сүрхий хүмүүс тэдний талд орцгоохын.

Гэтэл би тэр байтугай юмыг хайртыгаа хаяад та нарын хажууд байж хоол унд гэр орныг чинь харж байлаа гэтэл та нар хэвээрээ л байсан биздээ…

Хүмүүсээ миний энэ бодол зөв үү? Цаашдаа энэ тамын амьдралыг яаж эргүүлэх вэ? Надад зөвлөөч…

Category: Сэтгэлийн үгтэй захиа | Views: 1160 | Added by: taatai | Rating: 0.0/0
Total comments: 1
0  
1 sor   (2011-05-04 8:07 PM) [Entry]
minii dvv setgelee baridaa, hechvvl ym tegehdee ene tsag hugtsaanii asuudal, vvnees ilvv zovlontoi hvvhdvvd ih baidag shvv dee, muuch gesen etseg ehtei baisan bol gej boddog onchin hvvhdvvd ih baigaa, hen 1end hezeech honzon sanaj bolohgviee eejiteigee yriltsaj baisanuu?setgeleesee ene bvh zovlongoo heleed uilaad dotroo ongoitol gomdoloo tailj vzsenvv?

Name *:
Email *:
Code *:
Site menu
Үндсэн цэс





Таатай хэсэг
Календар
«  5-р сар 2011  »
нядамялхапүбаабя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
доорх зурган дээр дараарай
Block content
Санал хүсэлт
Сэтгэлийн үгтэй захианууд
Block content