Main » 2011 » 5-р сар » 1 » Бид хоёр хамаатнууд болж таарсан
7:30 PM
Бид хоёр хамаатнууд болж таарсан

Сайн байна уу? Энэ захиа хүрэх өдрийн мэндийг хүргэе!
Би одоо 22 настай. Таатай.ком хүмүүс захидал илгээж бие биендээ зөвлөж урам хайрлаж байгаа нь надад маш их таалагддаг. Тэгээд надаач зөвлөөч гэж хүсээд энэхүү захидлыг бичиж сууна. Би найз залуутайгаа үерхээд 4 жил болж байна. Эхний нэг жил үнэхээр гайхалтай байсан. Би амьдралд хайж байсан тэр л хүнээ олсон гэж бодож баярлаж явсан. Гэтэл амьдрал их баялаг шүү дээ гэж хүмүүс ярьдаг үнэхээр баян болохоор сонин юм их тохиолдох юм даа ... юу ч гэж хэлэхэв. Бид жил гаран болсныхоо дараа гэрийнхэндээ хэлж, цаашдаа суух талаараа ярилцахаар тохироод хэлвээ. Би аав, ээжтэйгээ тийм ч сүрхий дотно чөлөөтэй байдаггүй л дээ. Гэхдээ л эхлээд ээждээ хэлсэн. Нэг тийм хүнтэй танилцаад жил болж байна гээд л. Тэгсэн манай аав, ээж тэдний аав, ээжийг таньдаг болж таарсан тэгээд цаашаа яриад байсан чинь ... яриад байсан чинь юу болж таарсан гээч??? Бид хамаатны хүүхдүүд болж таарваа хөө. Үнэхээр хогийн хорвоо. Ядаж байхад нилээн ойрынх. Тэгэхэд л хүмүүсийн тиймэрхүү яриа, хошин шог, кино нтр чинь амьдралд байдаг юм байна тэр тусмаа надад очиж очиж тохиолдчихлоо гэж бодоод үнэхээр шоконд орсон урам хугарсан яах ёстойгоо ч мэдэхээ больсон. Ээж шууд л аавд хэлээд намайг суулгаж байгаад л яагаад ч болохгүй, юу яриад байгаа юм хурдан сал , хүүхэдтэй болоогүй хүн амьтан мэдээгүй байгаа дээр хурдан сал гэж тулгасан. Би ч үнэхээр болохгүй шүү дээ гэж тэр үедээ "за” гэж хэлсэн. Тэгээд нэлээн хэдэн өдөр бодсон. Заавал яагаад надад ийм зүйд тохиолдов, би яах ёстой вэ? Заавал салах ёстой гэж үү гээд л ... Тэр үед бид үнэхээр сайхан бие биедээ дэндүү их хайртай байсан болохоор сална гэхэд миний санаанд даанч багтаж өгөхгүй байсан болохоор хэдэн өдөр дэмий л уйлж дотроо шаналсан.

Тэгээд дараа нь найз залуудаа хэлсэн чинь тэр бас их хүнд хүлээж авсан. Гэхдээ салах нь хамгийн зөв байх хоёулаа эртхэн зам замаа хөөж өөрсдийнхөө зохиох хэрэгтэй байх гэсэн шийдэлд хүрсэн. Ярихад их амархан сонсогдож байж болох ч бид хоёр энэ шийдвэрийг яаж зовж байж ямар их тэвчээр гарган байж, шаналан байж гаргасныг төсөөлөх ч үгүй биз. Бид яг гурван сар холбоогүй байсан. Энэ хугацаанд юун бие биенээ мартах улам их хайртай болж галзууртлаа санаж байсан. Тэгээд л салж чадахгүй юм байна хайр гэж ийм л байдаг юм байна гэж хүлээн зөвшөөрөөд хоёулаа буцаж нийлсэн. Тэгээд юу л болвол болог маргааш юу ч болохыг мэдэхгүй юм чинь бие биенээ хайрлаад л нууцаар явж л байя өөр хүмүүстэй болвол салъя гэж шийдээд буцаад нийлсэн.

Гэхдээ энэ явдлаас хойш бид их сонин болчихсон. Хэдий хайртай ч гэсэн ирээдүйд бүтэхгүй хүмүүс шүү дээ бид хоёр чинь, салсан ч ер нь яадаг юм гэсэн байдлаар хандах болсон тэгээд л хэрүүл маргаан тасрахаа болиод сексийн тал дээр ч сэтгэл хангалуун байхаа бага багаар больж эхэлсэн. Гэхдээ нууцаар явсаар дөрвөн жил өнгөрчээ. Сүүлийн үед тэр бага багаар уудаг болсон урд нь архи тамхи алийг нь ч хэрэглэдэггүй байсан хүн л дээ. Надад их хайртай намайг хэзээ ч хуурахгүй гээд л тийм сайн хүн байсан.

Тэгсэн одоо надад хэд хэдэн удаа гар хүрсэн миний гарыг бүүр гэмтээсэн. Хэрэлдэх болгондоо бие биенээ хамаг муу үгээр хэлдэг болсон. Гэхдээ хайртай болохоор тэр юм уу хэн хэнийгээ нээх удахгүй уучлаад л буцаад л нийлдэг. Нэг хоёр хоногоос илүү холбоогүй байж чаддаггүй. Уг нь би сайхан амьдрана хайртай хүнтэйгээ хамт амьдрана гэж л бодож гурван жилээ зориулсан гэтэл ийм юм болдог юм байна. Би салах ёстой гэж их хичээж байгаа гэхдээ ерөөсөө болж өгөхгүй юм. Найз залуугаатайгаа байхад намайг танилцъя гээл хүмүүс зөндөө гарч ирээл хардалтын алим болдог байсан чинь яг хичээгээд салахаар шийдэхээр намайг гээд миний сэтгэлийг сатааруулаад тэрнийг мартуулахад туслах хүн хэн ч гарч ирэхгүй юм. Би одоо үнэндээ яахаа мэдэхээ болиод байна. Хамгийн сүүлд долоо хоногийн өмнө бид хэрэлдээд тэгээд дахиж холбогдохгүй байгаа.
Надаад зөвлөөч!!!

Category: Сэтгэлийн үгтэй захиа | Views: 994 | Added by: taatai | Rating: 0.0/0
Total comments: 1
0  
1 Daticc77   (2011-12-24 4:34 PM) [Entry]
:)

Name *:
Email *:
Code *:
Site menu
Үндсэн цэс





Таатай хэсэг
Календар
«  5-р сар 2011  »
нядамялхапүбаабя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
доорх зурган дээр дараарай
Block content
Санал хүсэлт
Сэтгэлийн үгтэй захианууд
Block content